“Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хурал боллоо

Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийг 2019-2024 оны хооронд Хөвсгөлийн байгалийн цогцолборт газар, орчны бүсийн сумууд болон Мөрөн хотод хэрэгжүүлж байна. Төслийн “Авто замын зураг төсөл, хяналтын зөвлөх үйлчилгээ” болон “Эко аялал жуулчлалын төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээ”-ний компаниудыг сонгон шалгаруулсантай холбогдуулан БОАЖЯ, Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн нэгжээс “Төслийн зураг төсөл, зөвлөх үйлчилгээний ажил эхлүүлэх уулзалт”-ыг Хөвсгөл аймгийн  Мөрөн хот болон Хатгал тосгонд 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр зохион байгууллаа. Тус уулзалтад Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга, төслийн захирал С.Баясгалан, төслийн нэгж, Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг, Засаг даргын орлогч … Continue reading “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хурал боллоо